Эсийн үржил

Үржил:
 Амьд биеийн өөртэйгөө ижил удам төрүүлэх чанарыг үржил гэнэ.

Эсийн үржил:
 Эс нь үржих чадвартай бөгөөд эсийн үржил нь хуваагдлаар явагдана.
Эсийн үржил \Митоз хуваагдал\:
4. Телофаз

3. Анафаз

2. Метафаз

1. Профаз

Интерфаз \Бэлтгэл шат\
 Хромосомын ДНХ хоѐр дахин нэмэгдэнэ
 Цитоплазмын доторх органойдуудын тоо олшроно
 Эсийн хуваагдлын үед зарцуулагдах эрчим хүчний эх үүсвэр болдог ГФА нийлэгжинэ

1. Профазын шат

 Бөөмийн эзэлхүүн томроно
 Бөөмийн дотор хромосомууд тодорч улмаар эрчлэгдэн мушгирч бүдүүрч богиносно
 Бөөмийн бүрхүүл уусан алга болж хромосомууд цитоплазм дотор эмх замбараагүй байрлана
 Эсийн центроиль эсийн хоѐр туйл руу салж очно

2. Метафазын шат
 Хромосомууд эсийн төв хэсэгт ойртон экваторын дагуу эмх замбараатай байрлана
 Ээрүүл хэлбэрт биеийн утсанд центромерээр бэхлэгдэж, хромосом тус бүрийг бүрдүүлдэг хос хроматид нь эсийн хоѐр туйл руу салж эхлэнэ

3. Анафазын шат
 Ээрүүлийн утаслагуудын агших хөдөлгөөний үр дүнд хроматидууд \төл хромосомууд\ нь эсийн хоѐр туйл руу салж очно

 Энэ үед ГФА-ын эрчим хүч зарцуулагдана

4. Телофазын шат
 Эсийн туйлууд дээр очсон хромосомуудын эрчлээс суларч үзэгдэхгүй болно
 Эндоплазмын торлогийн мембранаас бөөмийн бүрхүүл дахин бий болно
 Үүссэн бөөмүүдийг дагаж цитоплазм тасархайтан хуваагдсанаар хоѐр төл эс үүснэ

Мейоз хуваагдал:
Нэг эсийг хоѐр дахин хуваах хуваагдал юм. Хуваагдал бүр нь митозтой ижил профаз, метафаз, анафаз, телофаз гэсэн дөрвөн үе шатаас тогтдог.
Мейозын 1-р хуваагдал:
Интерфаз – ДНХ нийлэгжиж, хромосомын тоо хоѐр дахин нэмэгдэнэ.
Профаз 1
- Хромосом эрчлэгдэн мушгирна.
- Гомолог хромосомууд бие биедээ ойртон нийлэх бөгөөд энэ үзэгдлийг конъюгаци гэнэ.
- Конъюгацийн үед тэдгээрийн мөрүүд хоорондоо орооцолдох боломжтой бөгөөд ингэснээр гомолог хромосомууд ижил хэсгээ \генээ\ солилцдог байна. Энэ үйл явцыг кроссинговер гэнэ.

Метафаз 1
- Хромосомын эрчлэгдэх үйл явц дээд цэгтээ хүрнэ.
- Хромосомууд эсийн төвд ирж эмх цэгцтэй байрлана.
- Эсийн хуваагдлын утаслагууд хромосомын центромертэй холбогдоно.

Анафаз 1
- Хуваагдлын утаслагуудын агшилтаар хоѐр хроматид бүхий бүтэн хромосом салж эсийн хоѐр талын туйлд очдог.

Телофаз 1
- Бөөмийн бүрхүүл үүснэ.
- Цитоплазм тасархайтан хуваагдсанаар хоѐр төл эс үүснэ.

- Төл эсэд гомолог бус хромосомоос нэг бүтэн хромосом очно.

Мейозын 2-р хуваагдал:
Профаз 2
- 1-р хуваагдал дуусахад ДНХ-гийн нийлэгжил явалгүйгээр шууд хоѐрдугаар хуваагдал эхлэх бөгөөд профазын шат түргэн зуур явагдаж өнгөрнө.
- Центройлууд эсийн хоѐр талд очно.
- Эрүүлийн утаслаг үүснэ.

Метафаз 2
- Хоѐр хроматид агуулсан хромосомууд экваторын хавтгайд жигдрэн байрлаж, улмаар ээрүүл хэлбэрт биеийн утаслагт бэхлэгдэнэ.

Анафаз 2
- Бүтэн хромосомыг бүрдүүлж байгаа хромотидууд салж, нэг хромосомын хоѐр хроматид эсийн хоѐр талын туйл руу шилжиж очно. Ингэснээр хос хромосом бүрдэхгүй, дан бүрдэлтэй болно.

Телофаз 2
- Бөөмийн бүрхүүл үүснэ.
- Цитоплазм тасархайтан хуваагдснаар дан хромосомын бүрдэлтэй дөрвөн төл эс үүснэ.