Бэлгийн бус үржлийн хэлбэрүүд

Эсийн хуваагдлаар – Амѐб, эвглен зэрэг эгэл биетүүд, хламидомонад зэрэг нэг эст замгууд эсийн хуваагдлын замаар үржинэ.
Спороор – Доод мөөг, хлорелла зэрэг нэг эстнүүд спороор үржинэ. Спор гэдэг нь гадуураа хамгаалах бүрхүүлээр хучигдсан өвөрмөц эс бөгөөд гадаад орчны тохиромжгүй нөхцлийг даван туулах чадвартай ба тохиромжтой нөхцөл бүрдэхэд маш хурдан үржинэ.
Нахиалах – Хөрөнгийн мөөг, гидра, шүр болон зарим төрлийн шаахайн бие дээр нахиа хэлбэрийн булцуу гарч томрон эх бодгальтайгаа ижил бүтэц байгууламжтай болсны дараа эхээсээ салж бие даан амьдарна.
Ургал эрхтнээр – Үржлийн энэ хэлбэр ургамалд өргөн тархсан. Ургамлын биеийн хэсгүүд болох үндэслэг иш, булцуу, үндэс, навчаар нь бие даасан ургамал төрүүлэхийг хэлнэ.
Хэсэглэгдэх – Нэг бодгалийн бие олон хэсэг задран салж, салсан хэсэг тус бүр нь бие дааж амьдрах чадвар бүхий төл бие болон бойжиж амьдардаг. Тухайлбал ихэнх хавтгай хорхой, далайн од зэрэг амьтанд энэ үржлийн хэлбэр нийтлэг тохиолддог.